Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛГҮЙ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

  TV5 News 2018-07-09 1011

   БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

   ХУД-ын 12-р хорооны Био-Асралт эрүүл мэндийн төв мобайл технологи ашиглан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх боломжтой болов. Тус хороонд харьяалагдах иргэдийн хувьд дийлэнх нь даатгал төлөх боломжгүй ажилгүй, орон нутгаас ирсэн түр оршин суугчид байдаг байна. Эдгээр иргэд рүү чиглэсэн төслийг ирэх 12-р сар хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

Togoo Badamaa-н зураг.

    Эхоны аппарат, зүрхний бичлэг, холестрины хэмжигч багаж, цусны шинжилгээний шприз, сахарын түвшин хэмжигч, хеликобактерийн тест, бэлгийн замын халдварт өвчин зэрэг 7 төрлийн шинжилгээ оношлогоог иргэдийн байгаа газарт нь очиж өгнө. ХУД-ийн 12-р хорооны хувьд 6000 орчим иргэнтэй. Иргэдийн дийлэнх нь зүрх судас, элэг цөсний өвчлөл ихтэй байдаг. Мөн осол гэмтэлд өртөх иргэдийн тоо өндөр байдаг байна. Эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж боломжгүй иргэдийнхээ 70 орчим хувьд хүрч үйлчлэхээр төсөлд тусгажээ.

Togoo Badamaa-н зураг.

 Хорооны алслагдсан цэгүүдэд дөрвөн байршил тогтоон эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх юм байна. Тус хорооны хувьд хогын цэг био комбинатын үйлдвэр, элс хайрганы карьер олон байдаг учраас эдгээрээс хамаарсан өвчлөл, осол гэмтэл их гардаг байна. Хогын цэг дээр гэхэд зундаа 1000 орчим хүн тэндээ амьдарч хог түүж амьдралаа залгуулдаг. Төслийн хүрээнд нэг өрхөд амьдарч байгаа хүн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулахыг зорьж байгааг төслийн багийнхан ярьж байлаа.

Насны хувьд бага насны, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэсэн ангиллаас сонгож үзэх юм. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн дундах өвчлөл буурна гэж харж байна. 

Салбар яам, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэргээс санаачлан дэмжсэн мобайл технологийг өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлэх төсөл нээлтээ хийж байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө