Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ҮНДЭСНИЙ СУРЫН ШИНЭ МЭРГЭН ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ТОДОРЛОО

  TV5 News 2018-07-12 591

БЭЛТГЭСЭН: Б.УЯНГА


  Бугат сумын уугуул Засагт хан клубын харваач Б.Дашзэвэг 40 сумнаас 37 онож Улсын мэргэний болзол хангалаа.

Ийнхүү Говь-Алтай аймаг үндэсний сурын алтан шар зурхайгаас шинэ мэргэнээ өлгийдөн авч байна.2012 оноос буюу 40 настайдаа нум эвшээлгэж сум тавьж сурсан хэмээн ярьж  зогсоо тэрээр Говь-Алтай аймгаас төрөн гарсан анхны мэргэн болж байгаа юм.

 Энэ жил 584 харваач цэц мэргэнээ сорьсноос шөвгийн наймд шинэ залуу харваач Ганчимэг хүч түрэн орж ирсэн нь наадамчин олны таамаглаагүй үйл явдал байсныг ч онцолж байна.  Мөн Алдар спорт хорооны тамирчин ах дүү хоёр товх харваж 17 настай Цогтбаяр гарамгай мэргэний болзол хангасан нь олны сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон.

 Говь-Алтай аймгийн Засагт хан клубын хувьд байгуулагдаад 2 жилийн нүүр үзэж байгаа хэдий ч ийнхүү шинэ мэргэнтэй боллоо.   Улсын шинэ мэргэн өлгийдөн авсан клубын дасгалжуулагчаар Батмөнх багш ажиллажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө