Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян эхэллээ

  TV5 News 2018-08-02 1563

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

 ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг анхааралдаа авах аяныг зарлалаа. Аяны хүрээнд ажилчдад тулгардаг нийгмийн бэрхшээлийг шийдвэрлэх, ажлын нөхцөл байдлыг ачаалалд нь тохируулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Жил бүрийн наймдугаар сарыг эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зохион байгуулдаг. Сарын хугацаанд эрүүл мэндийн ажилтны эрүүл мэднийг хамгаалах, дэмжих, гэр бүл төрөл төрөгсдөд өөрийн байгууллагын түвшинд тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх гээд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгааг салбар яам мэдээллээ.

Мөн аяны хүрээнд эрүүл мэндийн сайдын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилтнуудын хувьд өөрсдийн гэсэн байр сууцгүй, түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүдээ их дээд сургуульд элсүүлэх боломжгүй байдаг гээд олон асуудлыг учирладаг. Тэгвэл энэ сард эрүүл мэндийн яам шийдвэрлэх боломжтой асуудлуудад анхаарлаа хандуулахаар ажиллах нээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө