Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТАРВАГАНЫ МАХ, ЭД ЭРХТЭНГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ИДЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

  TV5 News 2018-08-07 1472

БЭЛТГЭСЭН: Д.ОТГОНСҮРЭН   

 Өнгөрсөн бямба гарагт өндөр халуурсан хүзүүний хоёр булчирхай нь томорсон зовиуртай 8 настай хүүхэд эмнэлэгт ханджээ. Өвчтөнд тарваган_тахлын_хүний_өвчлөлийн_сэжиг илэрсэн учир ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг шуурхай ажиллаж арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийсэн байна. Азаар сэжиг эмнэлэгийн байгууллагын шинжилгээгээр үгүйсгэгджээ. 

Тахал туссан байж болзошгүй сэжигтэнг ээж аав нь дагуулан хэд хэдэн эмнэлэгийн байгууллагаар явжээ. Энэ тохиолдолд хэрэв тахалаар өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тарааж, нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж болох байсныг таах аргагүй юм. 

Хуулиар #тарвага агнахыг хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй , нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирсээр байна. Тарваган тахал нь хүнээс хүнд агаар дуслын замаар, шууд хавтлын үед буюу тарваганы махтай харьцаж байх үедээ авсан шарх, эд эрхтэнийг нь залгих үед залгиур хоолойн замаар дамждаг. Хэрвээ тарваганы махтай харьцсан, идсэн тохиолдолд өндөр халуурч булчирхай цочсон шинж тэмдэг илэрвэл өөрийн байгаа газартаа эмнэлэгийн байгууллагыг дуудаж тусламж авах хэрэгтэйг сануулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан