Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ВИТАМИНААР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ НЬ АРЬС ХАРШЛЫН ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛДЭГ

  TV5 News 2018-08-18 972

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Харшил бол маш аюултай хүндрэл их өгдөг шоконд оруулж амь нас эрсдэхэд хүргэдэг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг юм. Харшлын идэвхижилт ихэссэн энэ үед арьсны төрөл бүрийн харшлын өвчин анагаах чиглэлд дагнасан өвөр монгол эмч нар манай улсад гурван өдөр  үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байгаа юм байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд дунд харшилтай хүн олширч байгаа нь манай улсын уур амьсгал ундны устай холбоотойг мэргэжлийн эмч нар онцолж байна

Нийслэлийн иргэдэд зонхилон тохиолдох 40 гаруй төрлийн харшил байгааг мэргэжлийн эмч нар хэлдэг юм. Дийлэнх нь ургамлын болоод тоосны харшил мөн халуун хүйтэн болон модны цагаан унах зэргээс үүссэн харшил байдаг байна. Уг нь бол эрс тэрс уур амьсгалтай манай улсын иргэд арьсны сорил эсвэл цусанд харшил тодорхойлох шинжилгээг урьдчилан хийлгэх нь хамгаас чухал гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Гэвч манай улсад урьдчилан сэргийлээд юунд харшилтайгаа мэдэхээр зорьж иргэд хүн төдийлөн  байхгүй биз. Харшлаар өвчлөөд хүнд зорвиуртай болсон хойноо эмнэлэг зорих иргэд олон гэдгийг хэлж байна. Мөн нийслэлийн иргэдийг ундны усаа сайтар цэвэршүүлж уух хэрэгтэйг зөвөллөө

Өвөр монголын өөртөө засах орны И-хэ эмнэлгийн арьс болон дотрын өвчин судалын мэргэжлийн эмч, профессорууд эрүүл мэндийн сайдын хүсэлтээр манай улсад гурван өдөр арьсны харшил болоод дотор эрхтний үзлэгийг үнэ төлбөргүй хийж байгаа юм байна. Тэдний зүгээс өнөөдөр БГД ийн нэгдсэн эмнэлэгт байрлаж үзлэг хийн шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн юм. Ирэх даваа гарагт ХУД ийн нэгдсэн эмнэлэгт байрлаж ажиллах бол мягмар гарагт сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт байрлан үзлэг хийх юм байна. Монголчуудын дунд дотор эрхтний өвчлөл маш их байгааг онцолж амьдралын хэвшилдээ анхаарах нь зүйтээг хэллээ

ӨМӨЗО ны И хэ эмнэлэг нь 1995 оноос хойш арьсны өвчнөөр дагнан үйл ажиллагаа явуулахаас гадна дотор, эмэгтэйчүүд зүрх судасны өвчлөлд түлхүү эмчилгээ хийж ирсэн байна. Мөн энэ удаад үзүүлж эмчилгээ хийлэгсэн иргэд ирэх 10 р сарын 1 нээс 12 р сарын нэгний өдрийг хүртэл өвөр монголд байрлах эмнэлгээр үйлчлүүлвэл эмчилгээний төлбөрөөс 30 хөнгөлнө гэдгийг онцолж байлаа.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө