Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

140 гаруй өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа

  Г.Бадамлянхуа 2018-09-06 663

Нийт 142 өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулж, 60 орчим өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажилд тус бүр 15 сая төгрөгийг нийслэлээс шийджээ.

Энэ дагуу хотын дарга өнөөдөр БЗД-дийн 3-р хороо “Эмнэхүй” өрхийн эрүүл мэндийн төв, БЗД-ийн 13-р хороо Амгалан амаржих газар, БЗД-ийн 22-р хороо БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, СБД-ийн 5-р хороо “Түвшин хүч” өрхийн эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн 1-р амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, тоног төхөөрөмж гардуулж, гадна тохижилтын ажилтай танилцсан юм. СБД-ийн 5-р хорооны Түвшин хүч өрхийн эмнэлэг 5100 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Түвшин хүч өрхийн эрүүл мэндийн төв 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа, орчин үеийн тоног төхөөрөмжийн дутагдалтай, эрүүл мэндийн төвийн барилга хуучирч муудсан зэрэг асуудлууд байжээ. Харин нийслэлээс шийдсэн 15 сая төгрөгөөр энэ оны 7 сараас барилгын засварын ажлыг эхлүүлжээ. Шаардлагатай төнөг төхөөрөмжийг өнөөдөр  гардууллаа.

Мөн энэ онд 10 гаруй эмнэлгийн гадна тохижилтыг шийджээ. Хан-Уул нэгдсэн эмнэлгийн яармаг салбарын гадна тохижилтод 400 гаруй сая төгрөг зарцуулжээ. Өнөөөрийн байдлаар гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2020 он гэхэд дүүргүүдийн нэгдсн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Түрүү жил 3 эмнэлэгт гэмтэл, мэс заслын тасаг байгуулагдсан бол энэ жил БЗД, СБД-т энэ тасаг нээгджээ. Ирэх СХД-т нээгдэх юм байна. 2020 он гэхэд Нийслэлийн бүх дүүргийн нэмнэлэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болохыг албаынхан ярилаа.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө