Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СУВИЛАГЧДЫН ЦАЛИН 127-183 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ

  TV5 News 2018-09-11 11372

 Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмэх шийдвэрийг МУ-ын Засгийн газар гаргасан. Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэж байгаа. 

  Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ажлын ачаалал, ур чадварт суурилсан цалинг бий болгох үүднээс жил гаруй хугацаанд эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны үнэлгээг хийжээ. Үүний үр дүнд сувилагчдын ажлын байр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэгдсэн байна. Өмнө нь  дийлэнх сувилагч ТҮЭМ-2 гэсэн ангиллаар цалинждаг байсан бол ТҮЭМ-4 гэсэн зэрэглэлд очиж байна.

Ирэх онд эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажилласан байна. Цалингийн сүлжээний шинэчлэл ажлын байрны үнэлгээнд суурилан хийгдэж байгаа. Тухайлбал: Бүх эмч нар одоо ТҮЭМ-4 болон ТҮЭМ-5 зэрэглэлийн дагуу цалинждаг бол шинэчлэлийн үр дүнд 2-3 зэрэглэл ахиулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө