Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй

  Т.Бадамханд 2018-09-14 862

 Жилд дунджаар хөхний хорт хавдрын 300 орчим тохиолдол бүртгэгдэж 200 гаруй нь хортой хавдар болж мэс засал хийлгэдэг байна. үлдсэн хэсэг нь хоргүй хавдар байдгийг ХСҮТ-өөс мэдээлж байна. Хэдийгээр жилд дээрх тооны хавдрын тохиолдол илэрдэг ч 80 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогдож байгааг албаныхан хэллээ. Ингэж хожуу шатандаа оношлогдох нь эмчилгэх арга буурах, бүр цаашлаад нас барах шалтгаан болдог байна. Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн дийлэнх нь 45-49 насныхан байгааг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Үүнд амьдралын хэв маяг буруу байх, нөхөн үржихүйн үйл ажиллагаа доголдох, жирэмслэлт оройтох, эсвэл огт жирэмслэхгүй байх, дааврын эм бэлдмэл хэт их хэрэглэх, цэвэршилтийн үед хүүхдээ хөхөөр хооллохгүй байх зэрэг нөлөөлдөг байна.

Манай улсад 2017 оноос хойшхи хөхний хорт хавдрын эрт илрүүлгэ нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Манай улсад олон улсад хийгддэг хөхний хорт хавдрын бүхий л оношилгоо хийгдэх боломжтой болжээ. 

 Амьдралын зөв хэмнэлд орж, хорт зуршлаас татгалзсанаар хөхний хорт хавдраас сэргийлэх боломжтой. мөн эмчийн заавраар хөхөө шалгаж сурахыг эмч зөвлөлөө.

Эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь хожуу үедээ хөхний хавдрын оношилгоонд орж байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч хэлж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө