Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭМБ: СҮРЬЕЭ ХАМГИЙН АЮУЛТАЙ ӨВЧИН

  Б.Оюун 2018-09-20 829

ДЭМБ, дэлхий дахинаа тархсан халдварт өвчнүүдээс хамгийн аюултай нь сүрьеэ гэдгийг тогтоосон байна.

Энэ талаар ДЭМБ-ын албан ёсны сайтан дээр гаргасан судалгааны тайланд дурьджээ.

Хэдийгээр дэлхийн улс орнуудад сүрьеэгийн халдвартай тэмцэхэд зориулж маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч 2017 онд 10 сая хүн сүрьеэгийн халдвар авч, 1,6 сая нь амиа алдсан гэж ДЭМБ-аас мэдээлж байна.

Түүнчлэн ДЭМБ-аас сүрьеэ өвчинтэй тэмцэхэд зориулж ихээхэн ажил хийсний дүнд 2000 оноос хойд энэхүү аюултай өвчнөөс 54 сая хүнийг дэлхий даяар урьдчилан сэргийлж, энэ өвчний дэгдэлтийг 2%-иар бууруулж чаджээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд сүрьеэгийн халдварыг ДОХ өвчний халдвараас илүүтэй өргөн хүрээнд тархаж, хамгийн их аюул дагуулсан өвчин гэж тооцож байна.

ДЭМБ-ын тайланд хөгжиж байгаа, ядуу буурай улс орнуудад сүрьеэ өвчний халдварыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ, эмчилгээ сувилгаа дутмаг хийгдэж, энэ өвчинтэй тэмцэхэд 3,5 тэрбум долларын хөрөнгө мөнгө шаардлагатай байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө