Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕД ӨӨРТӨӨ ХЭРХЭН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  Б.Оюун 2018-09-25 1872

Та ажлын хүнд хэцүү, урт өдрийн дараа гэр лүүгээ харихаар ганцаар алхаж явна гэж төсөөл дөө... Та маш их ядарч, сэтгэлээр унасан байж ч болох юм. Гэнэт та цээжин тус газраа хүчтэй өвдөлт мэдэрч, гар тань хүндрэн, хөлөө зөөж явахад ч хэцүү санагдвал энэ зүрхний шигдээсний шинж тэмдэг байж болохыг анхаарах хэрэгтэй.

Бусдад анхны түргэн тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтууд байдаг ч  та яг ганцаар, ойр орчимд туслах хүнгүй бол хэрхэн өөртөө анхны тусламж үзүүлэх вэ?

Зүрхний шигдээсийн шинж тэмдгийн үед хамгийн түрүүнд зүрхэнд массаж хийх хэрэгтэй гэдэг ч ганцаараа байгаа үед өөрөө өөртөө хэрхэн массаж хийхийг бид мэддэггүй. Ихэнх тохиолдолд зүрхний шигдээс тусах үед ганцаараа байгаа, ойр тойронд нь туслах хүнгүй үед зүрхний хэмнэл алдагдан ердөө 10 секундэд ухаан алдан унаж болзошгүй байдаг.

Энэ тохиолдолд маш түргэн хугацаанд арга хэмжээ авч, ойр ойрхон хүчтэй амьсгал авч чангаар ханиалгах нь таны зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоход тустай. Ханиалгахдаа гүнзгий амьсгал авч, 2 секундын зайтай тасралтгүй ханиалган, зүрхний цохилт хэвийн цохилох хүртэл үргэлжлүүлнэ.

Гүнзгий амьсгал авснаар уушиг руу хүчилтөрөгч оруулж, хүчтэй ханиалгах нь зүрхний ажиллагаанд тустай, цусны эргэлтийг дэмжих үүрэгтэй юм.

Ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дараагаар таны бие дээрдэх үед яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө