Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СӨҮЛ ХОТЫН ЭРҮҮЛ МЭНД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО

  Б.Уянга 2018-09-25 1181

 БНСУ-ын Сөүл хотын захиргаа, МДК эрүүл мэнд, аялал жуулчлалын мэдээллийн төв хамтран зохион байгуулсан Сөүл хотын эрүүл мэнд, аялал жуулчлалын бизнес уулзалтаар энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын удирдлага, төлөөллүүд уулзаж ярилцлаа.  Монголд тэр бүр оношлогдож, эмчлэгдэггүй өвчнийг Өмнөд Солонгос тэр дундаа Сөүл хотын эмнэлгүүд анагаах тал дээр туршлагатай дэлхийд толгой цохиж байгаа учраас энэ урсгалд Монголчуудыг хамруулахыг зорижээ.  Нөгөө талаар Сөүлийн эрүүл мэндийн салбараас туршлага судлах боломж гарч байгаа юм.

БНСУ-ын Сөүл хотын аялал жуулчлал, мэдээлэл хариуцсан хэлтсийн дарга Ким Ги Хён :  Бидний урилгаар эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарын Монгол төлөөллүүд цуглаж бизнес уулзалт хийж байгаад баяртай байна.  Эрүүл мэндийн салбарынхантай танилцаж манай улсад зөвхөн эмнэлэгт үйлчлүүлээд гарах бус Сөүл хотын сонин содон сонирхолтой газраар аялаж зугаалах боломжийг олгохыг зориж байна. Бидний уулзалт хэдий богино хугацаанд өрнөж байгаа ч цаашид энэ үйл ажиллагааг өргөжүүлэхээр хоёр улс хамтарч ажиллах болно гэдгийг хэлэхэд таатай байна" 

Сөүл бол эрүүл мэндийн аялал жуулчлалын хот гэдгээрээ алдартай.  2017 онд Өмнөд Солонгосыг зорин ирсэн жуулчдын 63 хувь нь Сөүл хотод эмчлүүлжээ. Үүнээс 13872 Монгол иргэн байсны дийлэнх нь буюу 9602 хүн Сөүлээс эмчилгээ үйлчилгээ авсан байна.

Монголчуудын эмчилгээний төрөл нь дотор, арьс өнгө, гоо сайхны мэс засал байсан бол энэ тоо байнга өссөн үзүүлэлттэй байгаа юм.  Тиймээс ч энэ удаагийн бизнес уулзалтаас гадна Сөүл хотын нэртэй томоохон эмнэлгүүд болон Сөүлийн түүхэн дурсгалт газруудаар зочлох боломжийг олгосон юм.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө