Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАРВАЛТЫН ҮЕД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ

  Б.Оюун 2018-09-26 362

Таны ойр тойрны хүнд гэнэт харвалт өгсөн тохиолдолд ямар арга хэмжээ нэн тэргүүнд авах вэ? Хятад профессорын зөвлөмжийг хүргэе...

Энэхүү зөвлөгөө харвалт өгсөн үед хүндрэл үүсэхээс сэргийлэх үр өгөөжтэй, уламжлалт эмчилгээний арга юм.

Юуны түрүүнд тусламж үзүүлэх гэж байгаа хүн өөрөө тайван байх хэрэгтэй. Харвалт өгч, бие нь муудсан хүнийг байрнаас нь хамаагүй хөдөлгөж болохгүй. Танд хэрэгтэй зүйл нь тарилгын зүү, эсвэл байхгүй тохиолдолд оёдлын зүү, сүлбээр зүү ч байсан ч болно. Ингээд харвалт өгсөн хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

  1. Мэдээж зүүгээ ариутгах хэрэгтэй. Үүний тулд гал дээр барьж ариутгах аргыг хэрэглэж болно.
  2. Ариутгасан зүүгээр тухайн өвчтөний 10 хурууг хатгаж цус гаргах хэрэгтэй. Хумснаас мм-ийн зайтай хурууны өндгөн дээр хатгах нь зөв
  3. Хатгасан газраа шахаж, хурууны өндөгнөөс цус гаргах хэрэгтэй
  4. Хэрвээ хатгасан газраас цус гарахгүй бол хурууны өндгийг сайтар шахах хэрэгтэй
  5. Гарын 10 хуруунаас цус гаргасны дараагаар өвчтөн ухаан орохыг хүлээ
  6. Хэрвээ өвчтөний ам ангайж, суларсан байвал чихнээс нь дээш улаа таттал нь чангаах хэрэгтэй
  7. Мөн энэ үедээ чихний дэлбээн дээр зүүгээрээ хатгаж, цус гаргах нь зүйтэй
  8. Өвчтөн сэргэхийг хүлээж, хэвийн байдалд ортол нь харзнах нь зүйтэй

Ийнхүү харвалт өгсөн хүнд анхны тусламж үзүүлсний дараагаар яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө