Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАДААД ОРОНД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-26 1492

Ц.Уранчимэг хүүгээ 1 сар 21 хоногтой байхад нь зүрхний ховдол хоорондын цоорхой, 2 хавтаст хавхалгын дутмагшилтай гэдгийг нь олж мэджээ. Мөн энэ төрлийн хагалгааг Монгол улсад хийх боломжгүй, гадагшаа явж эмчилгээ хийлгэхэд зардал өндөртэй гэдгийг нь олж мэдсэн байна.

СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН эмч нар манай улсад ирж бага жинтэй хүүхдүүдэд зүрхний мэс заслын хагалгааг хийсэн. Энэ хагалгаанд Ц.Уранчимэг-ийн хүү орж, хагалгаа ч амжилттай болсон. Хэрэв гадагшаа явж эмчилгээ хийлгэсэн бол түүнд 60 гаруй мянган доллар шаардлагатай байжээ. Энэ бол зөвхөн эмчилгээний мөнгөн дүн. Үүн дээр тээврийн болон очоод байрлах байрны зардал нэмэгдэнэ. Энэ мэтчилэн Гадашгаа явж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардал өндөр гардаг учир тухайн өвчтөний гэр бүлд дэмжлэг үзүүлэх үүднээс эрүүл мэндийн яамнаас тодорхой санхүүжилтийг гаргадаг. Эмнэлгийн дүгнэлт, эмчилгээнд хамрагдсан иргэн санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлөө зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээллийн хамт бүрдүүлэх шаардлагатай.

2015 онд Монгол улсад эмчлэх боломжгүй 39 өвчин байсан. Харин өнгөрсөн онд энэ тоо 26 болж өөрчлөгдсөн. Бид

  • Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал- УГТЭ
  • Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац-УГТЭ
  • Ретинобластомийн улмаас нүд авхуулсны дараах нөхөн сэргээх мэс засал-УГТЭ
  • Абляци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал-УГТЭ
  • Улаан хоолой-Цагаан мөгөөрсөн хоолойн фистул-ХСҮТ
  • Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй, том мөчид болон цээжний хэлбэр алдагдсан сорив-ГССҮТ
  • Төрөлхийн адреногениталь хам шинж-ЭХЭМҮТ
  • Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл-Хувийн эмнэлгүүд
  • Эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдэл-Хувийн эмнэлгүүд

Зэрэг өвчнүүдийг дотооддоо эмчлэх боломжтой болсон юм. Ингэснээр зардал тодорхой хувиар буурна. Тухайлбал Тархины судсан дотуурх эмчилгээний зардал 100 мянган доллар байгаа бол тухайн өвчний байдлаас хамаарч манай улсад 20 сая төгрөгөөс эхэлдэг. Эх орондоо хийгдэж байгаа учир эрүүл мэндийн даатгалаар эмчилгээний зардлаас мөн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Эрүүл мэндийн салбарт дэвшилтэт шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах үүднээс салбарын яамнаас анхаарал хандуулан ажиллаж байна. Гэсэн ч анагаахын шинжлэх ухаан хөгжхийн хирээр дэлхийд хүртэл ховор тохиолдох өвчнүүдийн тохиолдол нэмэгдэж, зайлшгүй гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлага байсаар байна. Тухайлбал Сүүлийн 2 жилийн байдлаар эрхтэн шилжүүлэх суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шаллтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум, 398 сая, 400 төгрөгийг зарцуулсан байна. Тиймээс эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг багасгах үүднээс эрүүл мэндийн яам олон төрлийн арга хэмжээг авч ажилласаар байна.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ 21:00 ЦАГТ "ЦАГ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө