Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХАРВАЛТААС СЭРГИЙЛНЭ

  Б.Оюун 2018-10-05 687

Идэвхтэй хөдөлгөөн, өдөр тутмын алхалт, явган аялал зэрэг нь өндөр настнуудад харвалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.

Шведын Гётеборгийн их сургуулийн судлаачид хүн өдөр тутамдаа агаарт тогтмол алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийх нь нас уртасгаж, элдэв хууч өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга болохыг дахин баталжээ.

Ингэхдээ эрүүл амьдрахын тулд зөв хооллолтоос гадна идэвхтэй хөдөлгөөн чухал гэдгийг хүн мэддэг ч заавал спорт зааланд очиж дасгал хөдөлгөөн хийх биш харин өдөр тутмынхаа амьдралын хэв маягт өдөртөө агаарт гарч хэдэн минут ч болов алхахыг зөвлөх болжээ.

Гётеборгийн их сургуулийн судлаач мэргэжилтнүүдийн хийсэн ажиглалтаар долоо хоногт дор хаяж 4 цаг идэвхтэй алхаж, 2-3 удаа усанд сэлдэг хүмүүст харвалт өгөх магадлал хамгийн бага байгааг тогтоосон байна.

Туршилт, ажиглалтын явцад судлаачид дундаж наслалт нь 73 насны нийтдээ 925 хүн дээр судалгаа явуулжээ. Эдгээр хүмүүс тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийж, цэвэр агаарт алхаснаар эрүүл мэндийн байдал нь илтэд дээрдэж, цусны эргэлт, хөдөлгөөний уян налархай байдал, зүрхний хэмнэл зэрэг нь дээшилсэн болохыг тогтоосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө