Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НИЙСЛЭЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-10-05 641

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс, нийслэлийн эрүүл мэндийн албаны үе үеийн ахмадууд, НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд зэрэг нийт 900 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар анх Эрүүлийг хамгаалах яамны сайд, Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 105 дугаар тушаалын дагуу 1938 оны долдугаар сарын 22-нд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтсийг эмхлэн байгуулж дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч, бичиг хэрэг, жолооч зэрэг таван орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.  Ийнхүү нийслэл хотод эрүүлийг хамгаалахын нутгийн захиргааны бие даасан алба байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шатыг дамжин, бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны чиглэлийн хувьд өргөжин бэхжиж ирсэн.

Ардын эмнэлгийн хэлтсийг 1940 онд Эрүүлийг хамгаалах хэлтэс, 1962 онд Эрүүлийг хамгаалах газар, 1991 оноос Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар хэмээн нэрлэх болсон бөгөөд өдгөө нийт 50 орон тоотойгоор ажиллаж байна.

НЭМГ-ын харьяанд нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, 4 нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Жаргалант, Туул, Хонхор, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэг зэрэг 26 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн 142 төвөөс гадна хувийн хэвшлийн 2000 гаруй байгууллага харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө