Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ҮР ХӨНДӨЛТИЙН УЛМААС ХҮНДРЭЛ ӨГЧ УМАЙ ЦООРСОН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

  С.Золбоо 2018-10-11 1319

НМХГ-аас эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлгоо, эмнэлгийн чиглэлээр ажилладаг улс болон хувийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй, Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зургаан эмнэлгийг илрүүлжээ.

Мөн хууль бус үр хөндөлтийн улмаас биeийн байдал хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад ЭХЭМҮТ, Амгалан амаржих газруудад он гарсаар 21 тохилдол бүртгэгджээ.

Тус газруудад үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон хоёр тохиолдлыг мэс засал хийж, эмчилсэн байна. Хууль бус үр хөндөлт хийлгэх нь таны амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй. Иймээс үр зулбуулах эм бэлдмэл болон үр хөндөлт хийлгэхгүй байхыг эмч нар зөвлөж байна.

  Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувв, үргүйдлийн асуудалтай болох магадлал нэмэгддэг. Иймээс хууль бус зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө