Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НЭРТЭЙ ОДОД ЦАХИМ ЕРТӨНЦИЙН ХАМААРЛААС АНГИД БАЙХАД УРИАЛЖ БАЙНА

  Б.Оюун 2018-10-11 855

Америкийн жүжигчин Кеит Уйнслет олон нийтийн сүлжээнд бага насны хүүхдүүд чөлөөтэй нэвтэрч байгааг буруу гэж үзэн, тэднийг гадны аливаа сөрөг мэдээ мэдээллээс хамгаалахын тулд интернэтэд ороход нь хориг тавих нь зүйтэй гэж үзэж байна.

“Титаник” киногоороо олонд танигдсан Холливуудын нэртэй жүжигчин Кейт Уйнслет гэртээ байгаа бага насны хүүхдүүд томчуудын хараа хяналтаас гадуур интернэтэд чөлөөтэй нэвтэрч байгаа нь буруу гэж үзэж байгаа юм.

Кеит Уйнслет болон түүний нөхөр Нед Рокнролл нар 3 хүүхдийн эцэг эх. Тэдний том охин нь 18 настай, дунд хүү нь 14 настай, харин бага нь 4 настай.

Кейт  хүүхдүүдээ олон нийтийн цахим ертөнцөөс сөрөг мэдээ мэдээлэл авч, буруу зүйлд татагдахаас сэргийлэн орой орондоо орохдоо гар утсаа ашиглахгүй, тайван амгалан амрах ёстой гэсэн дүрэм баримталдаг байна. Тэдний хүүхдүүд ухаалаг гар утас хэрэглэдэг ч гэртээ тогтоосон дүрмийг дагаж мөрддөг гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө