Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“БИД НЭГ АГААРТАЙ” ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  Д.Отгонсүрэн 2018-10-11 1110

Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээлтийн үеэр хэлэхдээ “Жил бүр Монгол Улсын Засгийн газар, Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, нийслэлийн ЗДТГ зэрэг бүхий л салбарын байгууллагууд хамтран, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байгаа иргэн аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулдаг. Иргэд ч энэхүү арга хэмжээг хүлээдэг болжээ. Энэхүү үзэсгэлэнг зөвхөн жилд нэг удаа зохион байгуулах бус шинэ технологийн талаар шинэ мэдээлэл авах хүсэлтэй байна. Тиймээс БОАЖ, НЗДТГ хамтран гэр хорооллын бүсүүдэд шинэ техник, технологи дэвшил нэвтрүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран мэдээллийг төвүүдийг байгуулж байгаагаа дуулгахад таатай байна” гэж ярилаа.

Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 50 орчим аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө