Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХОТ ХООРОНДЫН АВТОБУС ТЕРМИНАЛТАЙ БОЛНО

  Т.Бадамханд 2018-10-11 1304

Олон улсын стандартад нийцсэн олон улсын худалдаа тээвэр логистикийн төвийн шавыг тавьлаа. Энэхүү төв ашиглалтад орсноор баруун аймгуудаас Улаанбаатар хотыг зорих иргэд энэ төвөөс бүхий л төрлийн үйлчилгээг зах зээлийн үнээр авах боломж бүрдэж байгаа юм. Авто худалдааны цогцолборт баригдах энэ төвд ачаа, тээврийн терминаль, худалдаа үйлчилгээний төв, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв боловсон газрууд, тээврийн хэрэгслийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх төвүүд зөвхөн энд төвлөрнө.  

Терминал нь жилдээ 800-аас нэг сая хүртэлх хүн нэвтрүүлэх хүчин чадалтай байх юм. Тус төв 24 автобусны гарцтай, хаанаас ямар чиглэлийн автобус явах тодорхой ойлгомжтой байх юм байна. Мөн автобус хүлээгээд суух стандартад нийцсэн үйлчилгээ бүхий төвүүд байх юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө