Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

  С.Золбоо 2018-10-11 644

Сүүлийн жилүүдэд хилийн бүсэд уул уурхай, ашигт малтмал олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаний ажилчид архидан согтуурсан үедээ хил рүү ойртох, таван хошуу мал хил давах зэрэг тохиолдол цөөнгүй гарах болжээ. 2010 оноос хойш хилийн зурваст үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай холбоотой 100 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Манай улсын хилийн зурваст 200 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Хилийн аюулгүй байдлыг хангахад ГЕГ, МХЕГ болон хууль хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдсэн тоон судалгаа чухал. Мөн хилийн хяналтыг сайжруулахад хоёр хөршийн туршлагаас суралцаж, хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгааг хуралд оролцогчид хэлж байна.

Image result for хилийн зурвас

 “ Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт оу-ын эрдэм шинжилгээний хуралд БХЯ, ХЗДХЯ,ХХЕГ зэрэг төрийн захиргааны 35 байгууллага, ХСИС тэргүүтэй зургаан их, дээд сургууль болон ОХУ, БНХАУ, Их Британи, Украйн зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавилаа. Хурлаас гарсан үр дүнгээр зөвлөмж гаргаж, УИХ болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хүргүүлнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө