Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОРОН НУТАГТ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ОСОЛ 50 ОРЧИМ ХУВИАР, ГЭМТСЭН ХҮҮХЭД 20 ОРЧИМ ХУВИАР ӨСЧЭЭ

  С.Золбоо 2018-10-12 2268

2018.10.08-12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд бөгөөд 13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтсэн.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 41 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 2018.10.11-ний өдөр БЗД-ийн Амгалангийн зам, ... тоот айлын хашаанд T.Mark-2 маркийн автомашин явган зорчигч, 6 настай З-г мөргөж гэмтээсэн. Машин асаалттай байх үед 2 настай З нь арааг сольж хөдөлгөн мөргөсөн.
  2. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум “Хоолтын даваа” гэх газар Sonata YF маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад орон нутагт хүний амь нас хохирсон осол 50 орчим хувиар, гэмтсэн хүүхэд 20 орчим хувиар өссөн боловч ослын дуудлага, мэдээлэл, гэмтсэн хүн, нийслэлд амь нас нь хохирсон хүний тоо 25-50 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө