Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАРЫН БОЛЗОО

  Б.Оюун 2018-10-12 1364

Их Британийн хатан хаан 2-р Елизаветагийн ач хүү, ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар Британийн вант улсаар албан ёсны аялал хийхээр төлөвлөж байна. Сассексийн гүн, гүнгийн ахайтан нарын албан ёсны аялал эхлэхэд 10 хоног үлдээд байгаа гэнэ.

Ханхүү Харри болон Сассексийн ахайтан Меган Маркл нар Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудад багтдаг Австрали, Фижи, Тонга болон Шинэ Зеландаар зочлон аялах юм. Их Британийн хатан хаан 2-р Елизаветагийн удирдлагад багтдаг эдгээр орнуудаар зочлох, аялах үеэрээ Харри, Меган нар Австралийн Сидней хотноо болох “Invictus Games” ахмад дайчдын спортын тэмцээн уралдааныг сонирхохоор төлөвлөжээ.

Тэгвэл энэ хооронд залуу хосууд Лондон хотноо үргэлжилж байгаа намрын налгар өдрүүдээр болзжээ. Тэд Кенсингтоны ордны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, удахгүй оролцох ахмад дайчдын спортын тэмцээнийг сурталчлангаа цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө