Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР АНХ УДАА НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-18 2523

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг манайд улсын эмнэлэгт өчигдрийг хүртэл хийх боломжгүй байжээ. Өндөр үнэ өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хийгддэг энэ хагалгаанд орохын тулд өвчтөнууд гадны өндөр хөгжилтэй улс, орныг зорьдог. Ингэхдээ 20 гаруй сая төгрөгөөр мэс засал хийлгэдэг байжээ. Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монгол, Канадын хамтын ажиллагааны хүрээнд нүд судлалын тасагтаа 1,3 тэрбум төгрөгийн үнэтэй нүдний торлог шилэнцрийн мэс заслын багаж, тоног төхөөрөмжтэй боллоо. Энэ төхөөрөмжөөр нүд судлалын тасгийн их эмч С. Энхтуул 4 өвчтөнд торлог шилэнцрийн хагалгааг амжилттай хийжээ. Энэ нь улсын эмнэлэгт хийсэн торлог шилэнцрийн анхны хагалгаа болсон байна. Мэс засал амжилттай болжээ. Монгол улсад нүд судлалын алба үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин олноор бэлтгэгдэж, дэлхийн жишигт хүрсэн шинэ эмчилгээний арга, технологийг нэвтрүүлж оношлогоо, эмчилгээ бүгдийг эх орондоо хийж чадах бие даасан хүчирхэг салбар болтлоо хөгжсөнийг салбарынхан ярьж байна. Манай улс нүд судлал, нүдний оношлогоо эмчилгээгээр дэлхийн түвшинд хүрч чадсан гэж ойлгож болох ч цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажил байгааг салбарын сайд Д. Сарангэрэл энэ үеэр ярилаа.

Улсы нэгдүгээр төв эмнэлэг болон Канад улсад төвтэй Лаурэл сан, Бритиш Колумбиагийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээ 2020 он хүртэл үргэлжэх юм. Энэ хооронд туршлага судлах, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмжийн дэмжлэг авах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэхийг албаныхан ярилаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө