Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯС ХУГАРСАН ҮЕД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  Б.Оюун 2018-10-22 1322

Яс хугарсан үед хүмүүсийн дунд элбэг тохиолддог асуултуудад хариулт өгье. Хэрвээ та ямар нэгэн байдлаар явганаас бэртэж, унаж, элдэв золгүй тохиолдлоор хөл гарынхаа ясыг хугалсан бол энэ талаар хүн бүхэнд байдаг буруу зөрүү ойлголтуудыг сийрүүлье...

   1, Та гэмтэж бэртсэн ч хөл гараа хөдөлгөж чадаж байгаа бол яс хугараагүй байна гэж ойлгодог...

Тэгвэл энэ ойлголт хамгийн буруу гэнэ. Учир нь та эмч дээр очихоосоо өмнө гэмтэж бэртээсэн хөл гараа хөдөлгөж чадаж байна гэж ойлгоод онцын өвчингүй бол зүгээр байнаа гэж бодох нь буруу юм. Тэгвэл яс хугарсан үед заавал өвчин мэдрэх ёстой, хөдөлгөж болохгүй гэж ойлгох нь буруу учраас яаралтай эмчид хандах нь зүйтэй.

2,  Яс хугарсан бол маш ихээр өвдөх ёстой...

Яс хугарсан үед маш их өвдөлт мэдрэх ёстой гэж ойлгох нь мөн буруу ойлголт юм. Хүмүүс өвөл цанаар гулгаж байхдаа ойчсон хирнээ төдийлөн их өвдөлт мэдрэгдээгүй учраас үргэлжлүүлэн гулгаж, идэвхтэй хөдөлгөөн хийсээр байдаг. Ийнхүү бага зэргийн гэмтэл бэртэл авснаа үл тоох нь дараа өвчнийг сэдрээж, ясны хугарлыг хүндрүүлэх шалтгаан болж мэдэх юм. 

3,  Ясны эдгэрэл нь насны байдалтай холбоотой юу?

Нас залуу, цус шингэн гэж залуу хүмүүсийг зүйрлэн хэлдэг. Ясны гэмтэл бэртэнгид ч мөн адил энэ сэтгэхүйгээр зүйрлэж, залуу хүмүүсийн яс хурдан бэхжиж эдгэнэ ч гэж үздэг. Тэгвэл энэ ойлголт зөв үү? Харамсалтай нь ихэнх тохиолдолд хэрвээ та яс хугарсан гэмтэл бэртэл авсан бол өөртөө залуу хүн учраас хурдан эдгэнэ гэсэн ойлголт төрүүлж, хайнга хандаж болохгүй гэдгийг эмч нар зөвлөж байна. Ямар ч насанд хүний бие организм өвчнийг янз бүрээр хүлээж авах хэдий ч ясны хугарал, гэмтэл бэртлийг үл тоож болохгүй. Магадгүй таны анхаарал хандуулаагүй, өөрөө эдгэчихсэн гэж үзэж байгаа гэмтэл 10 жилийн дараа, хижээл насанд тань өөрийгөө дахин сануулж болох юм.

4,  Хуруугаа гэмтээсний төлөө эмчид очих шаардлагагүй...

Та гэртээ ойр зуурын зүйл хийж байхдаа магадгүй хуруугаа цохиж гэмтээсэн ч эмчид заавал очиж үзүүлэх шаардлагагүй гэж бодож байж болох юм. Тэгвэл хуруугаа гэмтээж, хугалах нь маш сөрөг үр дагавартай байж болох гэнэ. Хэдийгээр таныг хуруугаа гэмтээж, хугаллаа гээд боолт хийхээс хэтрэхгүй мэт ойлгож байгаа бол хуруугаа яаж гэмтээснээс шалтгаалаад бүр мэс засалд ч орох тохиолдол байдгийг санах хэрэгтэй. Хөлийнхөө хурууг гэмтээсэн бол танд тусгай зориулалтын гутал өмсгөж, эмчилгээ 4-6 долоо хоног ч үргэлжилж мэдэх юм. Ялангуяа хөлийн том хурууны гэмтэл хамгийн хүнд хэцүүд тооцогддог байна. Тиймээс хэрвээ та хуруугаа гэмтээсэн бол юуны түрүүнд зэргэлдээх хуруутайгаа нийлүүлж боогоод эмчид хандахыг зөвлөж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө