Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СЕРЕНА УИЛЬЯМС ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ АЯНД НЭГДЖЭЭ

  Б.Оюун 2018-10-23 942

10-р сарыг дэлхий нийтээр хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон тэмдэглэдэг байна. Энэ жил хөхний хорт хавдартай тэмцэх сарыг эмэгтэйчүүдэд тохиолдох энэ өвчний эсрэг эрт илрүүлэг, мөн өвчний талаарх мэдээ мэдээллийг олон түгээж, хорт хавдрын талаарх ойлголт мэдлэг олгох тал дээр анхаарч тэмдэглэж байгаа юм.

 Америкийн мэргэжлийн теннисчин Серена Уильямс хөхний хорт хавдрын эсрэг аянд нэгдэж, “I Touch Myself” буюу эмэгтэйчүүд өөрийн биеийг шинжлэн ажиглаж, хөхний хорт хавдраас сэргийлэх тухай cover hit дууны бүтээлд оролцжээ. Эмэгтэй хүн өөрийн биеэ төгс мэдэрч, биеийнхээ эмзэг хэсгүүдийг тэмтэрч, хөхний хорт хавдартай эсэхээ урьдчилан мэдэх боломжтой юм. Серена Уильямс энэхүү аянд нэгдэж, хөхний хорт хавдраас сэргийлэхэд уриалсан дууны хэсэгт цээж нүцгэн зургаа авхуулж оролцсон байна. Түүний инстаграмдаа байрлуулсан бичлэгийг 2 сая гаруй хүн үзжээ.

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн их дэлгэрсэн хорт хавдрын өвчин юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн дунд илэрч байгаа хавдрын төрлийн өвчний 16% нь хөхний хорт хавдар байгаа юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө