Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ УГТАЖ ГУРВАН ХОСЫН ХУРИМЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-23 1129

  Жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр тохиодог "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийг угтаж гурван хосын хуримыг үнэ төлбөргүй хийлээ. Энэ арга хэмжээг Гэрлэх ёслолын ордон, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа юм. Харааны болон тулгуур эртхний бэрхшээлтэй гурван хосыг сонгож, гэрлэх ёслолыг хийлээ.

 МХҮХ болон МТИҮХ-ны гишүүд болох Наранбаатар, Лхадаваа, Энхболдын гэр бүлийг сонгожээ. Хосууд хэлэхдээ: Хэзээ нэг өдөр хуримаа хийнэ гэж боддог байсан ч өнөөдөр хуримлана гэж төсөөлөөгүй. Гэнэтийн байлаа хэмээн баярт мөчөө сэтгэл догдлон хуваалцаж байсан юм. Энэ бол Наранбаатарын гэр бүл. Тэд 6 жил ханилжээ. 2020 оны үед хуримаа төлөвлөж байсан байна.  Амьдралд нь тодхон дурсамж үлдээх баярт  үйл явдал тохиож байгааг сэтгэл догдлон хуваалцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас цаашид хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл, хосуудыг дэмжсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө