Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЗҮЙ БА ДИЖИТАЛ ЭРИН ҮE" ФОРУМ БОЛЛОО

  Г.Бадамлянхуа 2018-10-23 486

Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд салбарынхаа хараат бус байдал, ёс зүйн зарчмаа баримталж ажиллах талаар харилцан санал, бодлоо солилцлоо. Цахим орчин хөгжсөн эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн зарчим алдагдаж байгааг онцлон ярьж байна. Цахим орчинд хүн бүр мэргэжлийн   сэтгүүлч мэтээр ярьж, хэлж, нийтэлж байгааиэнэ үед сэтгүүлчид үүргээ хэрхэн биелүүлж, ялгарч ажиллах талаар ч мөн хөндөж байсан юм. 

Сүүлийн үед сэтгүүлчийн ёс зүйн зарчим алдагдаж ёс бус үг хэллэг бүхий нотлох баримт эх сурвалжгүй мэдээ мэдээлэл нийтлэгдэх болсныг мэргэжилтнүүд ярьж байна. Тэр дундаа цахим сайтад хаяглагдсан гомдол ихсэх болсныг ХМЗ-өөс хэллээ. Эх сурвалжгүй таамаг мэдээллийг баттай мэт хүмүүст хүргэх зэрэг зөрчлүүд ихсэх болжээ.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Мэргэжлийн сэтгүүл зүй дижитал эрин үед ямар байх ёмтой, мэргжлийн ёс зүй энэ үед ямар үүрэг гүйцэтгэх вэ, сэтгүүлчид, сошиалчдын ялгааг яаж арилгах  зэрэг чухал асуудлуудыг форумын үеэр хөндөж байлаа. Сэтгүүл зүйн хамгийн чухал үүрэг бол чанартай бодит мэдээллийг иргэдэд хүргэх. Гэтэл сүүлийн үед олон нийтийн сүлжээг ашиглан худал, хуурмаг болон сөрөг хандлагатай мэдээлэл, сэтгэгдэл түгэмээл болсон. Энэ байдалд хяналт хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд форумын үеэр хэлэлцсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө