Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨДӨРТ 10 МЯНГАН АЛХАЛТ ХИЙЖ БАЙХЫГ ДЭМБ-ААС ЗӨВЛӨЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-11-07 340

Манай улс халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигддэг. Нийт нас баралтын 32 хувийг зүрх судасны өвчлөл дангаараа эзэлж байна. Энэ бүх тоо нийт иргэдийн дунд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байна гэж албаныхан хэлж байна.

Амьдралын хэв маягаа өөрчилж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, өдөрт алхах хугацаагаа нэмэгдүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. тухайлбал ДЭМБ-аас архи тамхинаас татгалзах, зөв хооллох, хөдөлгөөний идэвхтэй байх зөвлөмжийг гаргасан байна.

Өдөрт 10 мянган алхам алхсанаар өөрийгөө эрүүлжүүлэх бүрэн боломжтой юм байна. манай улсын насанд хүрэгчдийн 50 хувь нь таргалалттай байна гэсэн судалгааг эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Өдөрт алхаснаар зүрх судасны өвчнөөс ангижрах, стрессээс салах, жингээ барих гээд олон давуу талтай юм.

Өдөр тутамдаа тогтмол алхах нь зүрх судасны өвчин, таргалалт, үе мөчний өвчин, сахар зэрэг олон өвчнөөс сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

Батсайхан Мөнх-Од-н зураг.Image result for алхалт

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө