Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨР ДЭЛХИЙ ДАХИНД 6 СЕКУНД ТУТАМД НЭГ ХҮН НАС БАРЖ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-13 336

Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дугаар судалгаагаар илүүдэл жин, таргалалт насанд хүрэгчдийн дунд өндөр, бага насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тогтоогджээ. Гэтэл таргалалт нь олон төрлийн өвчний суурь нь болж байна.   Тухайлбал Чихрийн шижин. Чихрийн шижин өвчнөөр дэлхий дахинд 6 секунд тутамд 1 хүн нас барж, 30 секунд тутамд 1 хүн хөлөө тайруулж байна. Харин манай улсад энэ өвчнөөс болж жилдээ 240 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг юм.  

Манай улсад жилдээ чихрийн шижин өвчний 2400 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь амьдралын буруу хэвшил. Үүнд мэдээж хоол хүсний зохисгүй хэрэглээ зүй ёсоор нэрлэгдэнэ.

Image result for Чихрийн шижин таргалалт

Иргэдийн өдөр бүр хэрэглэж байгаа хүнсний төрлүүдэд өөх тостой хоол хүнс голлон нэрлэгдэж байна. Энэ байдал нь хүн амын дундах таргалалтад шууд нөлөөлдөг. Улмаар чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болсоор байна.

Хоол хүнснээс гадна хөдөлгөөний хомсдол, архи, тамхи зэрэг хорт зуршил нь Чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог.

Image result for Чихрийн шижин архи тамхи

Чихрийн шижингээс болж Хараа алдах, Бөөрний дутагдалд орох, хөлийн шархтай болох улмаар хөлөө тайруулхад хүргэдэг. Тухайлбал Чихрийн шижинтэй хүмүүсийн 10 хувь нь хөлөө тайруулдаг. Бас нэг анхаарал татаж байгаа сэдэв бол өвчин хүндэрсэн тохиолдолд л иргэд эмнэлэгт хандаж байна. Өнөөдрийн байдлаар чихрийн шижинтэй 30 мянга гаруй хүн эмнэлгийн хяналтад байгаа юм. Гэтэл үүний ард 70 мянга гаруй хүн өвчнөө мэдэхгүй явсаар байна.

2017 оны байдлаар дэлхий дахинд 125 сая хүн Чихрийн шижин өвчнөөр өвджээ. Үүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр байжээ. Өөрөөр хэлбэл идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, зөв хоолны дэглэм барьснаар та өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Маргааш чихрийн шижин өвчтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа. Энэ жил чихрийн шижин ба гэр бүл сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрийг тохиолдуулан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал УНТЭ-ийн ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛ, ДИАБЕТИЙН ТӨВИЙН чихрийн шижин өвчний талаар сургалт зохион байгуулах юм.

Хараа муудах, илүүдэл жинтэй болох, хатиг гарах зэрэг эхний шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд та яаралтай Эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө