Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАНАЙ УЛСАД ЖИЛДЭЭ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ 2400 ОРЧИМ ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДДЭГ

  С.Золбоо 2018-11-14 347

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн энэ өвчнөөр өвдөөд байгаа байна. Үүний 80% нь чихрийн шижинийн хэв шинж хоёр буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал юм. 


Чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг.

Гэр бүлийн 4 гишүүн тутмын зөвхөн 1 нь л ЧШ-ээс сэргийлэх, хянах, мэдлэг мэдээллийг хамгийн бага хэмжээнд олж мэддэг.  

 

Image result for Чихрийн шижин диабет

Чихрийн шижин өвчнөөр дэлхий дахинд 6 секунд тутамд 1 хүн нас барж, 30 секунд тутамд 1 хүн хөлөө тайруулж байна. Харин манай улсад энэ өвчнөөс болж жилдээ 240 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг юм.  

 Манай улсад жилдээ чихрийн шижин өвчний 2400 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь амьдралын буруу хэвшил гэдгийг эмч нар хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө