Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ УЛС УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ НАС БАРАЛТААР ЗҮҮН ӨМНӨД АЗИД НЭГДҮГЭЭРТ ОРЖ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-14 403

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нас баралтаар Монгол улс Зүүн Өмнөд Азийн бүс нутагт нэгдүгээрт бичигдэж байна. Энэ байдлыг өөрчлөх, өвчлөлийг бууруулахын тулд бид эрт илрүүлэг, үзлэг оношилгоог сайжруулах шаардлагатай. Гэхдээ зарим нэг асуудал бидний тулгамдаж байна. Тухайлбал иргэдийн идэвхийг хэрхэн нэмэгдүүлэх тухай. Энэ мэт асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар талууд санал бодлоо солилцлоо.

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг оношилгоог манай улс зургаан жилийн өмнөөс хийж эхэлсэн. Гэсэн хэдий ч иргэд тэр бүр идэвхтэй хамрагдахгүй байна. Тухайлбал эрт илрүүлэг хамрагдалт улсын хэмжээнд 40 хувьтай явагдаж байна. Тиймээс эрт илрүүлэг үзлэгийг сайжруулахад тулгамдсан ямар асуудал байгааг тодорхойлох үүднээс энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Өвчлөл, нас баралтыг бууруулах нэг алхам нь эрт илрүүлэг, үзлэг оношилгоо явуулах. Үүнээс гадна вакцин хийх замаар асуудлыг шийдэх боломж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцож байгаа талууд хэлж байлаа.

2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100 мянган эмэгтэйд 4 тохиолдол болгох зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 17 улс орны тоонд манай улс орж энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, Хавдар судлалын үндэсний төв зэрэг олон талууд оролцлоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө