Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНХАУ МОНГОЛООС ИМПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГЭЭ ЭРС БУУРУУЛЖЭЭ

  М.Ариунжаргал 2018-11-19 659

   Хоёр орны хооронд ойлголцолд хүрээгүй байна. Харин энэ хооронд нүүрс тээвэрт явж буй жолооч нар хүндхэн байдалд орж эхэлснийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. 12 мянга гаруй жолооч 15-20 хонож байж хил хүрэх болжээ. Дээр нь уурхайн амнаас хил хүртэл 245 киллимторын турш урт, богино гэсэн хоёр замаар нүүрс тээвэрлэж байсныг өөрчилсөн. Ингэснээр нэг зам дээр гарсан олон тооны автомашинууд багтахаа больж 90-140 гаруй км үргэлжилсэн урт дараалал бий болсныг цагдаагийн ажилтнууд ярилаа.

Жолооч нарын хувьд автомашиндаа хоол цайгаа хийж иддэгээс эхлээд машин дотроо амьдардаг. Гэр бүлээсээ хол, осол аваар байнга гардаг, шороо тоос ихтэй, оочёрлохгүйн тулд шороон замаар явдаг нь байгаль дэлхий сүйтгэдэг гээд өмнө нь байсан нөхцөл байдал улам хүндэрснийг хэлж байна.

Өмнөговь аймгийн нүүрс тээвэр бол манай улсын эдийн засгийн гол бааз суурь. Эрдэнэс таван толгой компани гэхэд 2018 оны эхний хагас жилд 300 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа ч мэдэгдээд байгаа юм. Хятад улс өдөртөө мянгаас 1200 гаруй автомашины таталт хийхэд ийм хэмжээний ашиг өгчээ. Харин өнөөдрийн байдлаар өдөртөө 40-60 ширхэг автомашин л хилээр нэвтрүүлж байгаа мэдээлэл байна. Зарим өдөр хилээр нэвтрэх машины тоо 10 ч хүрэхгүй болжээ. Монголын тал ямар арга хэмжээ авах, олон мянган жолооч нарыг асуудлыг хэрхэн шийдэх талаар эргэн мэдээлэх болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө