Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГТ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН 4,4 ХУВЬ ЭЗЭЛЖ БАЙНА

  Д.Отгонсүрэн 2018-12-05 196

Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томууны дэглэлт гаардаг. Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 4,4 хувь эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд онцолж байна.

Тэрээр: "Энэ тоо 10% -иас дээш гарвал карантин тогтоодог. Хүүхдийн 977 ор байдаг. ТТТӨ-ний үед 840 ор нэмэлтээр тавьсан. Үүний үр дүнд эмнэлгүүд коридорт шалан дээр гудас тавьж хүүхэд авдаг байдлыг өнгөрсөн жилээс таслан зогсоосон. Одоо 1122 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нөөцөнд 595 ор байна.

Дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллан тусламж үйлчилгээ үзүүлж ,хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн эмнүүдийг 80 хүртэл хувиар ЭМДСангаас хөнгөлж байна. Та бүхнийг ЭМЯ-наас ТТТӨ-ний талаар сошиал орчин болон хэвлэлээр өгч байгаа зөвлөгөөнүүдтэй анхааралтай танилцахыг хүсч байна" хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө