Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-12-06 2459

2018/12/07

ХОНЬ 

Өнөөдөр хийж бүтээх болон эрүүл мэндийн харилцаа холбоонд сайн цаг тул ажлын үр шимээ хүрт. Илүү биеэ даасан бай. Магадгүй танд боломж байна. Алдаа гаргахаас бүү ай. Өөрийн хариуцлагыг ухамсарлаж бүтэлгүйтвэл шинээр эхлэхэд бэлэн бай. Романтик гэрлэлт үүнд хамааралтай байна. Магадгүй салалт, хоёр дахь гэрлэлтийг тойрсон асуудал болон эрх зүйн асуудал үүсэн гарна.

ҮХЭР 

Од эрхэс таныг өнөөдөр маш хянамгай байхыг сануулж байна. Эрсдэлтэй наймаа хийх, аюул осолтой нөхцөлд ажиллахаас зайлсхий. Хэрвээ танд тийм төрлийн урилга ирвэл эелдэгээр татгалз эсвэл хойшлуулахыг хүс. Санхүүгийн хохиролд орох магадлалтай байна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөнд бэлэн бай бодлогогүй үйлдэл бүү хий. Хосууд мөнгөний асуудлаас болж маргалдах магадгүй учраас харилцан буулт хийж тохиролцохад бэлэн бай.

ИХЭР 

Од гаригуудын хандлага өнөөдөр ажил үйлс бүтээхээд ивээлтэй байгаа учраас ажил дээр чинь дэвшил гарч магад. Хамт ажиллагсадтайгаа юм уу дээд удирдлагатайгаа өөрийн санаагаа хуваалц. Гэхдээ амжилттай арга зам, үйл ажиллагаа таны санаа гэж тооцогдох болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Таны энергийн нөөц өндөр байгаа тул тасралтгүй оролдлого, ажиллагаа ихтэй даалгаврыг гүйцэтгэхэд хэцүү биш байх болно.

МЭЛХИЙ 

Хэрвээ мөнгө санхүүгийн хувьд хязгаарлагдмал байгаа бол зээлавахаа азнаж төлөх хүүгээ хэмнэ. Бусадтай барьцалгүй өөрийнхөөрөө амьдар. Та жинхэнэ бие даасан байдлыг олох болно. Хугацаа тулсан ажилтай байх нь сэтгэлийн дарамттай ч үүнээс болж энэ өдрийн сайхан мөчүүдээ алдах хэрэггүй. Та туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай бодитоор дүгнэлт хийх учрал тохионо. Өвөрмөц чанар тань гэр бүлийн холбогдолтой шийдвэр гаргах хүч өгөх бөгөөд эерэг өөрчлөлт авчирна.

АРСЛАН 

Хов жив хэрүүл шуугианаас чимээгүй салах чадвараа ашигла. Өнөөдөр зарим яарсан хурдан үйлдэл болон хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Мөн худалдаа хийвэл одтой байна. Гадуур гаралгүй овоорсон их ажлаа дуусгахыг илүүд үзнэ. Аливаад бодитой хандах нь давуу талыг бий болгоно. Гэр бүлийн байдал тогтвортой байна. Хэрвээ та хувиараа бизнес эрхэлж байгаа бол зарим үр дүн жилийн сүүл рүү гарч баярлуулна. Өөр ажил эрхэлдэг байсан ч энэ үед амжилтанд хүрч, хамт олны дунд нэр хүндтэй байх магадлалтай.

ОХИН 

Та юмыг дэндүүлэх тул мөнгө таны нандин зүйл хүрэх шалтгаан боломж санагдана. Өөрийн мөнгөө хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хүмүүстэй аялалд гар. Гэхдээ болгоомжтой бай. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж аливаа хурал цуглааныг орхигдуулахгүй бай. Бусдыг сонсож, нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн бай.

ЖИНЛҮҮР 

Сонирхлыг тань татах хангалттай урам зориг үгүй бол амархан уйтгарлана. Харилцаа тань хүчтэй биш бол өөр тийш харах хүсэл эрмэлзэл хайрын холбоог тасалж магадгүй. Харин ах дүүсийн харилцаа бэхжих бөгөөд урьд өмнө мэдэж байгаагүй нийтлэг сонирхлоо илрүүлнэ. Гэр орноо шинэчлэн засах, орчноо энгийнээр чимэглэх төлөвлөгөө тань хэрэгжих бөгөөд найз нөхөд, хамаатнуудынхаа олон авьяас чадварыг ашиглаж чадна.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр таны зөрүүд дураараа зан хүчтэй байх тул анхааралтай бай. Эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх таны хандлага хоёрдмол байна. Хэн нэгний сөрөг үйлдэл нь сонирхлын зөрчил байгааг илтгэнэ. Тийм ч ашиггүй бол түүнтэй зууралдах хэрэггүй. Хэрэгцээнээсээ шалтгаалан цаг заваа зарцуулах шаардлагатай бөгөөд хайртай хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг сонсохгүй, зөвлөлдөхгүйгээр зарим нэг зүйлсийг өөрийнхөөрөө хийх нь хэрүүл болно.

НУМ

Бизнес болон хувийн хамтрагчтайгаа холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно. Мөн хувийн яаралтай хэрэгцээгээ хангах мөнгөний орлого олох боломж олж харна. Гэхдээ та хуулийн хүрээнд энэ үйл ажиллагаанууд болох эсэхийг сайн шалга. Зарим хүмүүстэй санамсаргүй газар таарах учрал ирээдүйд төдий л сайнгүйг од эрхэс зөгнөж байна.

МАТАР 

Төлөвлөгөө зохион өөрийнхөө байдлыг үнэлэж бэлэн байвал гэнэтийн эргэлт аюул тарихгүй. Хүүхэд болон хижээл насныхан халдварт өвчин тусах өндөр магадлалтай байна. Хэрэв шийдэмгий байж ажилдаа онцгой идэвхитэй хандвал ажил болон хувийн амьдралд тань амжилт гарах болно. Өнөөдрийг өөртөө урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх арга хэмжээ авахад зориулаарай. Эрүүл мэндээ сайжруул.

ХУМХ 

Энэ өдөр аз туршсан хэргүүдэд оддоос ивээгдсэн урам зориг, итгэлтэй байдал туслах болно. Шинэ ажил, шинэ боломжууд бий болж таны царайд инээмсэглэлийг авчирна. Од эрхэс зарим учир битүүлэг зүйл дээр зөн совин болон өөрийн өнгөрүүлсэн туршлагаа сайтар сөхөх арга хоёрыг хослуулан шийдвэр гаргахыг зөвлөж байна.

ЗАГАС 

Таны төсөөлж байгаагүй олон жигтэй явдал тохиолдох тул та бэлэн байж, тэдгээр асуудлуудад уян хатан хандах хэрэгтэй. Санаандгүй учирсан үйл явдал, нөхцөл байдал хэцүү мэт санагдавч бүгд сайнаар эргэх талтай. Хайртай хүнтэйгээ санал нийлэхгүй байвал та өөрийн үзэл бодлоо буруу биш гэдгийг батлахын тулд ямар нэгэн алхам хийх нь чухал. Анхаарлаа төвлөрүүлээгүйгээс үүдэн танд аливаа сорил, шалгалт өгөхөд амаргүй байх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө