Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЧИНГЭЛТЭЙ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАГЧ БАГШТАЙ БОЛЛОО

  С.Золбоо 2018-12-11 623

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар, бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бол, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байсан аж.

Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулж, сургагч багш бэлтгэнэ.

Эдгээр сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгож, хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Тиймээс энэ сарын 07-нд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд зохион байгуулсан эхний сургалтанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн эмч болон ӨЭМТ-ийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 90 хүн хамрагдсан байна. Мөн Баянгол дүүргийн ЗДТГ-т зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар нээсэн бөгөөд нийт 105 хүнийг хамруулаад байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: НЭМГ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө