Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. ТӨМӨРБААТАР: ХАНИАД ТОМУУНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАРХЛААГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

  Г.Бадамлянхуа 2018-12-11 660

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийн орыг нэмэгдүүлж, нөөц өрөө, тасалгаа бэлдэх зэргээр өнгөрсөн оны төлөвлөгөөг мөн хэрэгжүүлж байгааг холбогдох албаны хүн хэллээ. Энэ жил хүүхдийн ор 900-р нэмэгдэж байгаа юм. Эмнэлгүүд ачаалал харьцангуй бага байгааг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.

Ханид, томуунаас урьчилан сэргийлэх нь хамгийн чухал. Зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэлтгүй хувь хүнээс эхлээд цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар, эрүүл мэндийн байгууллагууд бүгд бэлтгэл ажлаа хангаж, хамтран ажиллах нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Эмч нарын зөвлөж байгаагаар томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол эмгүйгээр дархлаагаа сайжруулах юм. Дулаан хувцаслах, витаминлаг хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өвчнөөс сэргийлж болох юм.

Ханиад шуухнианд эм өгөхийг урьтал болголгүй дархлааг дэмжиж, урьдчилан сэргийлэх нь чухал.  Ханиад хүнрдээгүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагат хандаж, эмчийн зөвлөгөөгөөр хүүхдээ гэртээ асарч, сувилах нь хамгийн сайн арга гэдгийг мэргэжилнүүд зөвлөлөө.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө