Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХҮСТ-Д ДҮРСНИЙ ХЯНАЛТААР МЭС АЖИЛБАР ХИЙХ СҮҮЛИЙН ҮЕИЙН АППАРАТЫГ УГСАРЧ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-12-12 674

ХСҮТ нь элэгний хорт хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээг Филипс H3000 төхөөрөмжийн тусламжтайгаар хийдэг байжээ. Энэ төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 5-6 жилийн хугацаатайгаар тооцож үзсэн ч Эмнэлэгт ашиглаж эхлээд 11 жил өнгөрсөн байна. Тиймээс цаашид ашиглах боломжгүй болсон учир шинэ тоног төхөөрөмж угсрах ажил хийгдэж байна. Угсралтын ажлыг 21 хоногийн дотор хийж гүйцэтгэх учир энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг 3-р эмнэлэг болон 1-р эмнэлгүүдэд хийж байна.

ФТ 20 гэх энэ аппарат нь 3 жилийн өмнө буюу 2015 онд орж ирсэн ч байрны асуудлаас болоод угсрагдалгүй өдийг хүрчээ. Харин ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж ийнхүү угсралтыг ажлыг хийж байна. Эмнэлгийн зүгээс төлөвлөж байгаа хугацаанаас өмнө угсарч дуусгахаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Филипс H3000,  ФТ 20 гэх эдгээр аппарат нь элэгний хорт хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээг хийхээс гадна,  дүрсний хяналтаар мэс ажилбар хийдэг. Энэ төрлийн эмчилгээг хийлгэхээр 7 хоногт 40 гаруй хүн ХСҮТ-ийг зорьдог. Ер нь ачаалал ихтэй байдаг гэдгийг тус эмнэлгийн эмч нар хэлж байна. Харин угсралтын үйл ажиллагаа явуулах хугацаанд бусад эмнэлгүүдээр үйлчлүүлэхийг өвчтнүүдэд зөвлөж байгаа юм байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө