Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭМЯ-НААС УТАА ШҮҮГЧТЭЙ МАСК ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

  М.Ариунжаргал 2018-12-13 868

Нийслэлчүүд бид урин цаг ирэхээр утааг мартаж улирал нь эхлэхээр шуугиж эхэлсээр сүүлийн 10 гаран жилийг үдэж байна . Харин утааг бууруулах ажлыг өнөөдөр хийгээд маргааш утаа арилна гэж байхгүй. Урт хугацаандаа орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх нь хамгийн зөв шийдэл гэдгийг албаныхан хэлж байгаа. Тиймээс утааны улирал эхэлсэн энэ цаг үед иргэд утаа шүүгчтэй амны хаалтыг зөв хэрэглэж хэвшүүлэх нь хорт утаанд өрөлтийг бууруулах хамгийн оновчтой шийдэл гэдгийг хэлж байна .

 ЭМЯ наас салбарын хэмжээнд уушигны хатгалгаа өвчнөөс сэргийлэх зорилгоор хатгалгааны эсрэг вакциныг энэ оны 3 р сараас эхлэн нийслэлийн бүх дүүргүүдэд хийж байгаа юм байна. Мөн томуу томуу төст өвчний эсрэг вакциныг зорилтот бүлгийн иргэдэд хийж бүрэн хамруулж байгаа гэдгийг онцоллоо. Үүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимтэй хийж байгаа гэлээ. утаа шүүгчтэй маск хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах аянд урлагийнхан нэгджээ.

Улсын хэмжээнд байгаа 2-16 насны хүүхдүүд болоод жирэмсэн эхчүүдийг шаардлагатай амны хаалтаар хангахад 800 сая төгрөг шаардлагатай юм байна.

Тиймээс агаарын бохирдол ихтэй бүсэд оршин суудаг болон зорилтот бүлгийн хүүхэд жирэмсэн эхчүүдэд утаа шүүгчтэй маск тараахад шаардлагатай хөрөнгө судалгааны ажлыг эхлүүлжээ .

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө