Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Осолдсон иргэдийн 3 нь нисдэг тэргээр Улаанбаатар хотод ирнэ

  Г.Бадамлянхуа 2019-01-09 1122

Эх сурвалжуудын хэлж байгаагаар автобусанд 47 хүн байснаас 2 нь ослын газарт амиа алдаж, 45 хүн гэмтэж бэртсэн. Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, өчигдөр орой 37 өвчтөнийг 3 эмчийн хамт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суулгажээ. Өнөө өглөө Улаанбаатар хотод ирсэн эдгээр өвчтөнүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, зарим нь хэвтэн эмчлүүлж байна.

Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй байна. Харин 4 өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцжээ.

Автобусанд хүүхэд зорчоогүй, 23-аас дээш насныхан байжээ. Энэ дунд жирэмсэн эмэгтэй байсан байна. Жирэмсэн эмэгтэйн шилбэ хугарч, тонус өгч эхэлсэн гэлээ.

Замын-Үүд суманд байгаа 3 өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьжээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө