Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тархины үхэлтэй нэг донороос бөөр, элэг, зүрх зэрэг найман эд, эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой

  С.Золбоо 2019-01-10 1077

Тархинд цус харвасан, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүй бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй нэг донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэрэг эрхтэнг найман хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой.

 Тархинд цус харвах эсхүл осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр, бүрэн ажиллагаагүй болсон  хүнийг тархины үхэлтэй донор гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг. Мөн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол, харвалтаас шалтгаалан тархины үйл ажиллагаа зогссон тохиолдолд тухайн донорын эд, эрхтэнг өвчиндөө шаналж байгаа  хүнд шилжүүлэн суулгах замаар амь насыг нь аврах боломжтой. Дэлхий дахинаа энэ зарчмаар эрхтэн шилжүүлэх суулгах эмчилгээ хийдэг 100 гаруй улс бий.

 Тухайлбал Финланд болон Швед улс иргэн хүн бүр донор байх ёстой гэдгийг ахлах ангид зааж, сургадаг учраас иргэд нь тархины үхлийн талаар бүрэн ойлголттой болдог. Мөн Испани улсад тухайн хүн амьддаа донор болохгүй гэдгээ илэрхийлээгүй бол золгүй байдлаар тархи нь гэмтэж нас барсан тохиолдолд автоматаар донор болгодог байна. Манай улсын хувьд тархины үйл ажиллагаа гэмтэж, бүрэн ажиллагаагүй болсон тохиолдолд гэр бүлийхнийхэн зөвшөөрөлтэйгөөр донор болох эрхзүйн орчин бүрдүүлэн өгчээ. Хуулиар Монгол улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заажээ.

Өнгөрсөн онд “Донорын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш хоёр тархины үхэлтэй донороос бөөр, элэг, судас шилжүүлэн суулгах мэс заслаар 9 эд, эрхтэн шилжүүлэн суулгаж, таван хүний амь насыг авраад байна. Тэгвэл өнөөдөр  Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба болон УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг"Хамтран ажиллах гурвалсан гэрээ"-нд гарын үсэг зурж, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежмент, салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар ярилцсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө