Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүд гэр бүлийн хамт байрлах байртай боллоо

  Д.Отгонсүрэн 2019-01-11 871

Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Нэг хүнийг арав, 14 хоног хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүссэн аж. Орон нутгаас нийслэлд ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэх явцдаа гэр бүлийн гишүүдийн хамт байрлах боломжтой байрыг нээлээ. "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ынхан уг байрыг гадаад, дотоодын байгууллын хандив, дэмжлэгээр засаж тохижуулан ашиглалтад оруулж буй юм.  Эл "Дарь эхийн өргөө" байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө болон өвчтөн болон асран хамгаалагч нар нь байрлах 14 өрөөтэй. Өрөө бүрийг өвчтөнүүдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар засаж тохижуулснаараа онцлогтой бөгөөд нэг дор 30 хүн байрлах боломжтой юм.

Хавдрын тохиолдол жил ирэх тус нэмэгдэж, ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед ийм байрыг нээж буй нь цагаа олсон ажил боллоо гэж болно. ХСҮТ-өөр эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг учраас байрлах байр, сэтгэлийн дэм их хэрэгтэй. Олон улсын жишигт нийцсэн эл байрыг ашиглалтад оруулснаар өвчтөнүүд гэртээ байгаа мэт орчинд эмчлүүлэх боломж нээгдэж байна" гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө