Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно

  Ө.Отгонбаатар 2019-01-16 346

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг өнөөдөр ЗГ ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриаллаа.

Өчигдөр УОБК ийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Сарангэрэл томуу томуу төст өвчнйи талаар мэдээлэл хийсэн.  Гал унтраах байдлаар ханиад томууны улирлыг аргацаадаг байдлаас гарах цаг болсоныг хэлж  хүүхдийн эмнэлэг байгуулах, олон улсын жишгийн дагуу хүн амынхаа 40-45 хувийг томуугийн вакцинд хамруулах санхүүжилт шийдвэрлэх зэрэг хэд хэдэн санал оруулсныг УОБКомисс дэмжсэн билээ.

Тэгвэл өнөөдөр ЗАСИЙН ГАЗАР  Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриаллаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө