Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Гахайн африк мялзан өвчин гарсантай холбоотойгоор 450 гахайг устгалд оруулжээ

  М.Ариунжаргал 2019-01-16 516

Улсын хэмжээнд дөрвөн аймгийн зарим сумдад гахайн африк мялзан өвчин гараад байна. Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс өчигдөр улсын онцгой комисс хуралдаж БНХАУ, ОХУ, Герман, Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хугацаанд хориглосон. Харин орон нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Өвчин гарсан Дундговь,  Орхон аймгийн засаг дарга нараас нөхцөл байдлыг тодрууллаа. 

Өнөөдрийн байдлаар гахайн африк мялзан өвчин Булган, Дундговь, төв, Орхон аймгуудын зарим газарт гараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан өвчлөл гарсан аймгуудын удирдлагууд хоол хүнсний чиглэлээр ажиллаж байгаа цайны газрууд, сургуулийн гал тогоо, худалдааны төвүүдэд байсан гахайн махны худалдааг зогсоож, өвчлөл гарсан голомтод байгаа гахайг яаралтай устгаад байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар нэмж бүртгэгдсэн тохиолдол шинж тэмдэг илрээгүй гэдгийг хэллээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө