Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Томуугийн вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг осельтамивир эмийг ДЭМБ-аас хүлээлгэн өглөө

  Ш.Бат-Эрдэнэ 2019-01-23 1109

 Томуугийн хүрээний H1N1 вирусын эсрэг хэрэглэж эхэлсэн Осельтамивир эмийг ДЭМБ-аас өнөөдөр ЭМЯ-нд гардуулан өглөө. Эхний ээлжинд 500 хайрцаг, ирэх 7 хоногт мөн нэмж 1800 хайрцаг эм ирэх юм байна.

Осель тамивир эмийг манай улс нь 2009 оноос эхлэн Томуугийн А хүрээний H1N1 вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Энэ эм нь ДЭМБ-ийн зайлшгүй шаардлагатай эмийн 20, манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон эм юм. Эмийн сан болон бусад байгууллагаар худалдаалахгүй, зөвхөн эмнэлгүүдэд тараагдах юм байна.

  • Томуу, Томуу төст өвчнөөс үүдэж эмнэлгүүд ачаалалтай байна. Гэхдээ нөхцөл байдал зөвхөн Монгол улсад ийм биш байна. Дэлхийн бусад улс орон тэр дундаа АНУ-д мөн вирусын халдварын тархалт өндөр байна. Харин Монгол улсын засгийн газар ялангуяа ЭМЯ-аас тодорхой зохицуулалтыг хийсээр байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас Эхний ээлжинд 500 хайрцаг эмийг гардуулан өгч байна.

Өвчний шинж тэмдэг илэрсэн үед энэхүү эмийг хэрэглэнэ. Ингэснээр өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэх юм.

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө