Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Цэргийн алба хаагч амь насаа алдсан хэргийг шалгаж байна

  М.Ариунжаргал 2019-01-24 9074

Дорноговь аймгийн зүүн баян суманд байх 336-р цэргийн ангид 19 настай байлдагч А амь насаа алдсан. Сошиал орчинд зодуулсан, дэглэлтээс үүдэн амь насаа алдсан зэрэг янз бүрийн мэдээлэл гарчээ. Цагдаагийн байгууллагын анхан шатны үзлэг, шинжилгээгээр гадны нөлөөгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гарсан байна. Байлдагч сургуулилтын үеэр багтарсан байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ үүнийг эсийн шинжилгээгээр тогтоохоор болж дүн нь 21 хоногийн дараа гарах юм.  Харин амь насаа алдсан цэргийн биед үүссэн шарх сорви нь үхлийн дараа ажиглагддаг толбо байх магадлалтай гэж цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Гэхдээ хэргийг шалгах ажил эцсийн байдлаар дуусаагүй байна. Амь насаа алдсан цэргийн дарга, удирдлагуудыг эхнээс байцааж, зарим албан хаагчдыг түр саатуулсан байгааг онцоллоо. Энэ асуудалтай холбоотойгоо батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдоос тайлбар авлаа.

Тэрбээр "Уржигдар Зүүнбаянгийн цэргийн анги дээр цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг болсон. Өнгөрсөн оны 10-р сард Эрдэнэтээс цэрэгт татагдсан албан хаагч байсан. Ер нь энэ тохиолдолд өөрсдөө мөрдөн байцаалт явуулдаггүй учир бид юуны өмнө цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа. Өчигдөр жанжин штаб, хуурай замын цэргийн штабаас хамтарсан ажлыг хэсэг очоод өнөөдөр газар дээр нь ажиллаж байна. Шалтгааныг нь албан ёсоор тодорхойлно.  Ямар шалтгаанаар тэр цэргийн албан хаагч нас барсан бэ гэдэг үндсэн шалтгаан тогтоогдсоны дараа  холбоотой арга хэмжээ авна. Буруутай хүмүүстэй нь хариуцлага тооцож таарна. Албан бусаар олон мэдээлэл цацагдаж байна. Нэгдүгээрт цагдаагийн байгууллага ажиллаж байна. Хоёрдугаарт манайхаас очсон албан ёсны дүгнэлт гарна. Дүгнэлт гарахаар шаардлагатай бол мэдээлэл хийнэ" гэлээ. 

Зэвсэгт хүчний жанжин штаб, хуурай замын цэргийн штабаас хамтарсан ажлын хэсэг гарч хэргийн газарт очжээ. Мөн цагдаагийн байгууллагаас мөрдөгчид цэргийн ангид ажиллаж эхлээд байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдгийг салбарын сайд хэллээ. Харин амь насаа алдсан цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн ямар нэг дэглэлт, зодуур байсан гэдгийг хэлж байна. 

  Зэвсэгт хүчний 336-р ангид өмнө нь ч цэргээ зодож гэмтээсэн, байлдагчийг хөл нүцгэн гүйлгэж хөл гарыг нь хөлдөөсөн зэрэг асуудал үүсэж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө