Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ж. Чинбүрэнгээр ахлуулсан ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 9 дахь хагалгааг амжилттай хийлээ

  Г.Бадамлянхуа 2019-01-24 1091

Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг 2018 оны 1-р сарын 29-нд хийж байсан бол өнгөрсөн шөнө 9 дахь хагалгаагаа амжилттай хийжээ.  Орон нутгаас ирсэн өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан байна. Хагалгаа 1-р сарын 24-ний шөнө буюу 03 цаг 30 минутын орчимд дуусчээ. Одоогоор хагалгаанд орсон 2 хүний биеийн байдал тогтворжсоныг эмч нар ярьж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж. Чинбүрэн

"Мэс засал хийхэд шууд хамааралтай 30-40 хүн, нийт 100 гаруй хүнээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Энэ олон хүн нэгэн сэтгэлээр ажиллаж байж өвчтөнөө авардаг. Хагалгаа амжилттай болсон ч яаран баярладаггүй. Мэс засал үр дүнтэй байж, өвчтөн эрүүл болж эмнэлгээс гарах, мөн хавдар дахихгүй байх нь хамгийн чухал"  гэлээ. 

ХСҮТ-ийн эмч нар 9 дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өнгөрсөн шөнө 3 цаг өнгөрч байхад дуусгасан. Гэсэн ч тэд өнөөдөр төлөвлөгөөний дагуу элэгний 5 хагалгаа хийхээр ажиллаж байлаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллахад нойр хоол чухал биш, өвчтөн эрүүл болох нь хамгийн чухал хэмээн тэд ярьж байна.

 Манай улсын Хавдар судлалын үндэсний төвийн эмч элэгний хорт хавдрын эсрэг бүх төрлийн эмчилгээг хийж чаддаг болсныг эмч, удирдлагууд ярь байна.  ХСҮТ-ийн эмч нараас туршлага судлахаар ОХУ-ын Эрхүү мужийн Хавдар судлалын эмнэлгээс эмч нар иржээ. 10 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн эдгээр эмч нар энэ сарын 30-нд нутаг буцах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө