Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчид "Тав" хоногтой нярайд амьсгалын зам чөлөөлөх мэс засал амжилттай хийлээ

  С.Золбоо 2019-02-02 5334

 ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, сувилагчид төрөлхийн хоёр талын нармайн ясны битүүрэлтэй төрсөн тав хоногтой нярайд амьсгалын зам чөлөөлөх мэс заслыг хийлээ.

Хагалгааг дурангийн хяналтан дор бичил чичиргээтэй хошуу  буюу микродебридер багажийг ашиглан анх удаа хийлээ.

Энэхүү хагалгааг чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн залуу эмч н.Раднаацэрэнгээр ахлуулсан унтуулга болон нярайн сэхээний эмч сувилагчдын хамтарсан баг хийжээ. Хагалгааны дараагаар нярайг эрчим эмчилгээний тасагт шилжүүлсэн, биеийн байдал сайжирчээ.

Сарангэрэл Даваажанцан-н зураг.

Сарангэрэл Даваажанцан-н зураг.

Хамгийн сүүлийн үеийн дурангийн хяналтан дор бичил чичиргээтэй багажаар хагалгаа хийсний үр дүнд хамрын идээ, үрэвсэлтэй болон хортой, хоргүй хавдрын үед хийгддэг байсан уламжлалт аргыг зогсоож, өвчтөний эдгэрэлтийн хугацаа богиносож, эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлж байгааг эмч нар хэлж байна.

Сарангэрэл Даваажанцан-н зураг.

ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн хамт олон жилд дунджаар 1500 гаруй мэс засал хийдэг.

Төрөлхийн хоёр талынхан нармайн ясны битүүрэлтэй нярайд дурангийн хяналтан дор бичил чичиргээтэй хошуу ашиглан анх удаа хагалгаа хийлээ.

Тэд мөн өнгөрсөн оны 11 сард төрөлхийн цагаан мөгөөрсөн хоолойн нарийсалтай нярайд цагаан мөгөөрсөн хоолойг болланаар тэлэх мэс заслыг Монгол улсад анх удаа хийж байсан туршлагатай баг хамт олон юм.

Эрүүл мэндийн салбарт олон зөв бодлого хэрэгжсэний үр дүнд боловсон эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад суралцуулах тоог нэмсэн. Мөн эмч, сувилагчдын цалин хөлс нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт сайжирч байгааг эмч нар хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө