Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Баярын өдрүүдэд хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг анхаарууллаа

  С.Золбоо 2019-02-07 751

 Сар шинийн баярын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол бага байсныг мэдээлж байна.

 

Энгийн өдрүүдэд 300-400 орчим ирдэг бол өнгөрсөн шөнө 200 орчим дуудлага байжээ.  Түргэн тусламжийн дуудлага нийслэлд 81 бүртгэгдсэн бол, орон нутагт 70 орчим ирсэн байна.  

Осол гэмтлийн шалтгаантай өвчлөл бага байсныг мэргэжилтнүүд мэдээлж байна.

Харин улсын хэмжээнд хоол, архины хордлогын улмаас 39 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Отор нүүдлээр яваа 6500 гаруй хүн байгааг ЭМЯ-аас мэдээллээ. Эдгээрийн дунд жирэмсэн 83 эмэгтэй, 0-5 насны 1000 орчим хүүхэд байна. Эдгээр иргэдийн дунд одоогоор эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудал гараагүй гэж мэдээллээ.

 Баярын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарсантай холбогдуулан осгох, хөлдөх дуудлагууд зонхилсон байна. Бага насны хүүхдээ дагуулж айл хэссэнээс үүдэн бөөлжих, суулгах зэрэг дуудлагууд ирсээр байгааг анхаарууллаа.

 Баярын өдрүүд энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ. Тиймээс золгуутаар явахдаа 0-5 насны хүүхдээ дагуулахгүй байх, хоол ундаа тохируулж хэрэглэх, холын замд явахдаа аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө