Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СБД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон цусаа хандивлаж байна

  Т.Бадамханд 2019-02-12 504

Ирэх сард эмч нарын баярын өдөр тохионо. Баяр гэхээр наргиж цэнгэх биш харин бусдад туслаж эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэхийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн залуу эмч нарын холбооноос уриаллаа. Тэд цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэх аян эхлүүлсэн байна. Нэг хүний бэлэглэсэн цусаар гурван хүний амь нас авардаг гэдгийг эмч нар хэллээ.

Цусаа бэлэглэх таван хоногийн аянд нэгдсэн эмч мэргэжилтнүүд залууст уриалга хүргэж байна. СБД-ийн Эрүүл мэндийн төв 200 гаруй ажилтантай. Түүний 70 гаруй хувийг аянд татан оруулахаар зорьж байгаа юм байна. Дан ганц эрүүл мэндийн төвийн ажилтнууд бус өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг хүртэл цусаа хандивлахыг уриалж байна.

Нэг хүний бэлэглэсэн 400 орчим мл цусаар гурван хүний амь насыг аварч болдог. Тиймээс хүн бүрийг ямар нэгэн суурь хууч өвчингүй л бол цусаа хандивлахыг эмч мэргэжилтнүүд уриалж байна. Цусаа бэлэглэхээр зорьж буй иргэд эрүүл байхаас гадна тухайн өдөр зарим төрлийн эм тариа, өөх тостой хоол, архи тамхи, хэрэглээгүй байх ёстой юм байна. Мөн шингэн зүйлийг сайн ууж ирэхийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө