Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дауцен Крез нөхрийн хамтаар авахуулсан зургаа олонд дэлгэжээ

  Б.Оюун 2019-02-19 644

Victoria’s Secret-ын хамгийн үнэ цэнэтэй топ загвар өмсөгчдийн нэг Дауцен Крез нөхөр Саннери Жеймсийн хамтаар авахуулсан зургаа олон нийтэд дэлгэсэн нь Instagram-д маш олон лайк авчээ.

Дауцен Крез хөгжимчин, дижей Саннери Жеймстай амьдралаа холбоод хэдийнэ 9 жилийн ардаа үдэж, хосууд Филлен Жой Горре, Миллена Мэй Горре гэх хоёр хүүхэдтэй болжээ.

Тэгвэл гэр бүлийнхээ амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч байгаа Крез нөхөртэйгээ авхуулсан романтик, хар цагаан өнгийн зургаа Instagram-даа байрлуулж, нөхөртөө хайр сэтгэлээ нээжээ.
Үзэсгэлэн гоо Дауцен Крезийг Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой топ моделийн тоонд багтаадаг. Түүний 2018 оны ашиг орлого 8 сая $ байжээ.

Power couple: романтичное фото Даутцен Крез и ее мужа (фото 1.1)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө